ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЭРДЭСТ УСНЫ ДАВУУ ТАЛ

Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газраас 110 м-ийн гүнээс эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөлгүй савласан физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжит агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.
Image

Ариун ундрагатай

28 сая жилийн түүхт, Боржин чулуулгийн баялаг нөөцтэй газрын давхрагаар шүүгдэн эрдэсжсэн, байгалийн бүтээл

Image

Зөв бүтэцтэй

Монголд анх удаа усны мэдээлэл дамжуулах гайхамшигт чанарыг ашиглан, усыг зөв бүтцээр нь хадгалж, эерэг энергээр баяжуулах үйлдвэрийн цоо шинэ орчныг бүрдүүлсэн

Image

Зохимжит найрлагатай

Хүний бие организмд 100% шингэх, нэн зохист эрдсийн агууламжтай

Image

Баталгаат чанартай

Лабораторийн байнгын хяналтанд, үндсэн найрлага нь шүүж хөндөгдөөгүй, ариутган савлагдсан экологийн цэвэр бүтээгдэхүүн

Image

ТЭРЭЛЖ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотоос 45км зайд байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжийн сав газар байрладаг.

Image

Татан авалт

Өдөр бүр ТЭРЭЛЖ байгалийн эрдэст усны үйлдвэрээс Улаанбаатар хотын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ түгээдэг

ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЭРДЭСТ УСНЫ ГЭР БҮЛ

Бид өнөр гэр бүл. Бидний гэр бүлийн гишүүн бүр өөрийн давтагдашгүй үнэ цэнэ, өнгө төрх, онцлог хэрэглээтэй. Хэрэглэгч таны хэрэгцээнд зориулан 5 төрлийн савлагаатайгаар хүргэж байна.
Image

ТЭРЭЛЖ - 0.33л

Гэр бүлийн бяцхан гишүүд болон тусгай
үйлчилгээнд зориулсан шинэлэг савлагаа

Image

ТЭРЭЛЖ - 0.5л

Спорт клуб, тусгай арга хэмжээнд
зориулсан энгийн жишиг савлагаа

Image

ТЭРЭЛЖ - 1.5л

Аялал зугаалга, бүтэн өдрийн хэрэглээг
хангах энгийн жишиг савлагаа

Image

ТЭРЭЛЖ - 4.5л

Багийн гишүүн бүрт хүртээх
шинэлэг авсаархан савлагаа

Image

ТЭРЭЛЖ - 18.9л

Өдөр тутмын өрх гэр, хамт олны
хэрэглээнд зориулан савлав

Image

ACTIVE - 0.75л

Дусал бүрт хүч
Спорт савлагаатай ус

БЛҮ ГОЛД ХХК

Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

БЛҮ ГОЛД” ХХК нь 2007 онд цэвэр усны үйлдвэрлэл, худалдаа, борлуулалтын чиглэлээр анх “БОСА ЭРХТ” ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж, Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болох Тэрэлж акуа брэндийг Улаанбаатар хотоос алслагдмал газарт байрлах Налайх дүүргийн 1-р хороо Хөх давааны энгэр, Туулын гүүрний зүүн хойно Тэрэлж эрдэст усны үйлдвэрт үйлдвэрлэдэг ба энэхүү бүтээгдэхүүнийг хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэр эко орчинд байгалийн гүнээс гарган авдаг. Улаанбаатар хотруу 45км-н зайнаас тээвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэн борлуулалт хийдэг юм.
Манай компаний давуу тал, онцлог: Тэрэлж нэрийн ус нь 28 сая жилийн өмнө түрэгдэн гарч ирсэн боржин чулуулгын баялагтай Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газар болох Хатан туулын хөвөөнөөс 110 м-ийн гүнээс авдаг байгалийн эрдэст ус юм. Манай бүтээгдэхүүн нь эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөөгүй, физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжот агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.
Бид 2011 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжиндөө бүрэн шинэчлэл хийн, технологийн дэвшилтэт хэв маяг бүхий хагас автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулж, гадна орчныг эко-үйлдвэрийн жишгийн дагуу бүрэн тохижуулсан. Мөн тус үйлдвэр нь өөрийн гэсэн дотоод хяналтын лабораторитой, уг лаборатори нь хими болон нян судлалын нэгжээс бүрдэх бөгөөд савлагдсан усны дээж бүрээс шинжилгээ авч, савласан усны MNS 5007:2007 стандартыг хангаж буй эсэхийг шинжилгээгээр байнга хянан ажилладаг.
Шинэчлэлт хийснээр үйлдвэрийн хүчин чадал хоногт 20000 литр усыг боловсруулдаг бөгөөд хэрэв жилийн ажлыг хоногийг 260 хоног гэж бодвол 5 200 000 мян.л. ус буюу 5200м.куб. ус боловсруулах хүчин чадалтай.
Манай компанийн Тэрэлж эрдэст усны үйлдвэр нь үндсэн цех, түүхий эд бараа материалын агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах, ажилчидын ариун цэврийн өрөө, сургалт цайны газар гэсэн үндсэн 5 бүрдэл хэсгээс бүрддэг. Нийт талбай нь 709,2 м2, бэлэн бүтээгдэхүүний агуулах нь 252 м2, түүхий эд материалын агуулах нь 120 м2, үүнээс гадны орчны ариун цэвэр болон тохижилтонд анхаарал тавин ажилладаг бөгөөд энэ хүрээнд ажилчидын амарч тухлахад зориулсан сүүдрэвч, спорт талбай, хиймэл нуур, усан оргилуур, иж бүрэн гадна гэрэлтүүлэг, аж ахуйн хашаа, орчны тохижилт бүрэн хийгдсэн.
“Тэрэлж” эрдэст ус нь технологийн тодорхой боловсруулалт хийж озоноор ариутгасан, хүний ундны хэрэгцээнд шууд хэрэглэх зориулалтаар 2 гүний худаг, 6 төрлийн савалгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3 үндсэн шугамтайгаар ажиллаж байна.

Байгалийн эрдэст усны үйлдвэр

Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн хөвөөнд гүний усны баялаг нөөц агуулсан , цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар байрладаг

“Тэрэлж байгалийн эрдэст усны үйлдвэр” нь Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн хөвөөнд гүний усны баялаг нөөц агуулсан , цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар байрладгаараа онцлогтой. Бид жил ирэх тусам үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа тогтвортой шинэчлэгч байж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхийн жишигт хүрсэн сүүлийн үеийн техник технологитой, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан үндэсний жишиг үйлдвэр болон өргөжөөд байна.
Бидний давуу тал:

  • Жилд нэг ээлжээр 15 сая литр ус савлах хүчин чадалтай, ариутгалын аппарат, бактергүйжүүлэлтийн шат дамжлага бүхий 6 төрлийн савлагааны шугамтай, бүрэн автомат тоног төхөөрөмжтэй.
  • Үйлдвэрийнхээ дэргэд чанарын шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн лабораторийг байгуулж, өдөр бүр усныхаа чанарт хяналт тавин ажилладаг.
  • Үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарган чацаргана, мооль, улиас тарьж зүлэгжүүлсэн бөгөөд гүүр, засмал зам, усан оргилуураас бүрдэх үйлдэрийн эко, эрүүл орчныг бүрдүүлсэн.

ВИДЕО САН

ТЭРЭЛЖ байгалийн эрдэст ус-Байгаль бүтээж бид баталгаажуулав

Мэдээ мэдээлэл

Image

Олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль хүртлээ

БНХАУ -д болсон Олон улсын хүнсний үзэсгэлэнд амжилттай оролцож, Алтан медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй
Image

ТЭРЭЛЖ брэнд Эрхүү хот дахь Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнд оролцлоо

ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд ТЭРЭЛЖ брэнд амжилттай оролцоод ирлээ...

Дэлгэрэнгүй
Image

“China’s Evain”-ыг хөрөнгийн зах зээлд бүртгэнэ

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дэлхийн цэвэр усны зах зээлд байгалийн эрдэст усны эрэлт, хэрэгцээ улам нэмэгдсээр билээ...

Дэлгэрэнгүй
Image

Маргаашийн хүн нэвтрүүлэгийг ивээн тэтгэв

БОСА ХОЛДИНГ нь Боловсрол суваг телевизийн Маргаашийн хүн нэвтрүүлэгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна...

Дэлгэрэнгүй