Тэрэлж байгалийн эрдэст усны үйлдвэр

blog

БОСА Холдинг ХХК–ийн гишүүн компани БЛҮ Голд ХХК-ийн ТЭРЭЛЖ Байгалийн эрдэст усны үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 02 сарын 01 боллоо.

БОСА Холдинг ХХК нь өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гишүүн компани болох Блү Голд ХХК-ийн Тэрэлж байгалийн эрдэст усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тасралтгүй ажиллагааг хангах зорилтын хүрээнд 2019 онд үйлдвэрийн барилгыг өргөтгөж, Турк улсын Erturk makine үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Ингэснээр тэрэлж үйлдвэрийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж, байгалийн эрдэст усыг илүү олон хэрэглэгчид хүртээх боломжтой болсноос гадна үйлдвэрлэлийг евростандартад нийцүүлэн үйлдвэрлэлийн усны хэрэглээг 2 дахин бууруулан, хаягдал усыг 98% хүртэл тунгаан шингээх системийг бий болгосон юм.