“ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ-II”-ээр шалгарлаа

blog

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар энэ оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, ард иргэдийг хамарсан “Манай хороо-Миний гудамж” аяныг 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулсан.

БЛҮ ГОЛД ХХК нь “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд орчныхоо тохижилт, ногоон байгууламж, соёлжилтод шинэлэг ажлуудыг хийж, дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллалаа.

Бидний идэвхи санаачлага, ажлын бодит үр дүнг үнэлэн Нийслэлийн Налайх дүүргийн “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ-II”-ээр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.