Гайхамшигт эрдэст ус

blog

"Далд ертөнц" сэтгүүлийн 2011 оны 8-р сарын дугаарт Монгол Аура төвийн тэргүүн, ШУ-ны доктор, сэтгэл судлаач Б.Сарандаваагийн: "ГАЙХАМШИГТ ЭРДЭНЭ УСЫГ АШИГЛАН ӨӨРИЙГӨӨ ЭМЧИЛЖ, ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ШИВНЭН ТАРНИДАЖ БИЕЛҮҮЛЖ БОЛНО" гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрээр ус өөртөө мэдээлэл агуулж, дамжуулах чадвартай болохыг баталсан Японы эрдэмтэн Масару Эмототой Монголын талаас анхлан уулзсан ус судлаач эрдэмтэн юм. Тодруулбал 2009 онд Япон улсаас “Усаар хүнийг эмчлэх эрх” дипломыг гардан авснаасаа хойш усыг энергижүүлэн усан засал, усан тахил зэрэг олон төрлийн арга ашиглан эмнэх, анагаах үйлсийг дэлгэрүүлснээр ард олондоо хүндлэгдсэн билээ. Мөн энэ ондоо Дэлхийн энергийн төвийн тавдугаар их хуралд уригдсан байна. Усны талаарх уг хуралд нийт 47 орны эрдэмтэд оролцсон бөгөөд бүгд өөрийн нутгийн усыг аваачин шинжлүүлжээ. Сарандаваа доктор Монголоос манай үйлдвэрийн “Тэрэлж” усыг авч очсон бөгөөд шинжлүүлэхэд усны чанар нь маш сайн үзүүлэлттэй гарч, энерги сайтай, мэдээллийг хамгийн сайн дамжуулдаг гэсэн сайшаалыг хүртсэн нь бахархалтай санагдаж байснаа дурджээ. Мөн дээрх арга хэмжээний үеэр бүх усыг нэгэн саванд   хийж дэлхий нийтийн залбирал шингээсэн ариун ус болгон дэлхийн өнцөг булан бүрт  орших гол мөрөнд түгээсэн нь “Тэрэлж” ус дэлхий нийтийн хэрэглээ болохын эхлэл гэж бид бүхэн билэгшээж байна.
Энэхүү нийтлэлд усны талаарх өөр олон сонирхолтой баримт, зөвлөгөө өгсөн байсан тул дэлгэрэнгүй мэдээллийг ДАЛД ЕРТӨНЦ  сэтгүүлийн 8-р сарын дугаараас үзнэ үү.