Азийн залуучуудын чуулганыг “Тэрэлж ус” ивээн тэтгэнэ

blog

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Азийн 23 улс орны залуус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэнэ. Мөн энэ хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум”, “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум” зохион байгуулагдах юм байна.Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй Азийн залуучуудын чуулганыг “Тэрэлж” байгалийн эрдэст усаар ивээн  тэтгэж дэмжин  ажиллахаар боллоо. Ийнхүү  хамтран  ажиллах  санамж  бичигт “Боса Холдинг” ХХК-ийн Бизнес  Хөгжлийн Газрын захирал Б.Нандинчимэг, МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын  дарга П.Анхжаргал  нар гарын үсэг зурсан юм.