Тэрэлж эрдэст ус "ХАТАН ТУУЛ ГОЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ" -ийг ивээн тэтгэн ажиллаа

blog

"ХАТАН ТУУЛ ГОЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ" үйл ажиллагааг "Залуу дугуйчин" клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дугуйчдын нэгдсэн туул голын цэвэрлэгээ 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Тэрэлж эрдэст ус ивээн тэтгэж хамтран ажилалаа. 70 гаран дугуй сонирхогч залуус нэгдэж маршалын гүүрнээс зүүн тийш 1.5 км газраас 200 орчим шуудай хогийг цэвэрлэснээр 2013 оноос хойш дугуйчид нийт 1050 шуудай хогийг туул голын эргээсээ салгасан юм.