ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЭРДЭСТ УСНЫ ДАВУУ ТАЛ

Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газраас 110 м-ийн гүнээс эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөлгүй савласан физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжит агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.

Ариун ундрагатай

28 сая жилийн түүхт, Боржин чулуулгийн баялаг нөөцтэй газрын давхрагаар шүүгдэн эрдэсжсэн, байгалийн бүтээл

Зөв бүтэцтэй

Монголд анх удаа усны мэдээлэл дамжуулах гайхамшигт чанарыг ашиглан, усыг зөв бүтцээр нь хадгалж, эерэг энергээр баяжуулах үйлдвэрийн цоо шинэ орчныг бүрдүүлсэн

Зохимжит найрлагатай

Хүний бие организмд 100% шингэх, нэн зохист эрдсийн агууламжтай


Баталгаат чанартай

Лабораторийн байнгын хяналтанд, үндсэн найрлага нь шүүж хөндөгдөөгүй, ариутган савлагдсан экологийн цэвэр бүтээгдэхүүн

ТЭРЭЛЖ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотоос 45км зайд байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжийн сав газар байрладаг.

Татан авалт

Өдөр бүр ТЭРЭЛЖ байгалийн эрдэст усны үйлдвэрээс Улаанбаатар хотын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ түгээдэг























ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЭРДЭСТ УСНЫ ГЭР БҮЛ

Бид өнөр гэр бүл. Бидний гэр бүлийн гишүүн бүр өөрийн давтагдашгүй үнэ цэнэ, өнгө төрх, онцлог хэрэглээтэй. Хэрэглэгч таны хэрэгцээнд зориулан 5 төрлийн савлагаатайгаар хүргэж байна.

ТЭРЭЛЖ - 0.33л

Байгалийн эрдэст ус

Гэр бүлийн бяцхан гишүүд болон тусгай
үйлчилгээнд зориулсан шинэлэг савлагаа

ТЭРЭЛЖ - 0.5л

Байгалийн эрдэст ус

Спорт клуб, тусгай арга хэмжээнд
зориулсан энгийн жишиг савлагаа

ТЭРЭЛЖ - 1.5л

Байгалийн эрдэст ус

Аялал зугаалга, бүтэн өдрийн хэрэглээг
хангах энгийн жишиг савлагаа

ТЭРЭЛЖ - 4.5л

Байгалийн эрдэст ус

Багийн гишүүн бүрт хүртээх
шинэлэг авсаархан савлагаа

ТЭРЭЛЖ - 18.9л

Байгалийн эрдэст ус

Өдөр тутмын өрх гэр, хамт олны
хэрэглээнд зориулан савлав

ACTIVE - 0.75л

Байгалийн эрдэст ус

Дусал бүрт хүч
Спорт савлагаатай ус












БЛҮ ГОЛД ХХК

Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

БЛҮ ГОЛД” ХХК нь 2007 онд цэвэр усны үйлдвэрлэл, худалдаа, борлуулалтын чиглэлээр анх “БОСА ЭРХТ” ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж, Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болох Тэрэлж акуа брэндийг Улаанбаатар хотоос алслагдмал газарт байрлах Налайх дүүргийн 1-р хороо Хөх давааны энгэр, Туулын гүүрний зүүн хойно Тэрэлж эрдэст усны үйлдвэрт үйлдвэрлэдэг ба энэхүү бүтээгдэхүүнийг хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэр эко орчинд байгалийн гүнээс гарган авдаг. Улаанбаатар хотруу 45км-н зайнаас тээвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэн борлуулалт хийдэг юм.
Манай компаний давуу тал, онцлог: Тэрэлж нэрийн ус нь 28 сая жилийн өмнө түрэгдэн гарч ирсэн боржин чулуулгын баялагтай Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газар болох Хатан туулын хөвөөнөөс 110 м-ийн гүнээс авдаг байгалийн эрдэст ус юм. Манай бүтээгдэхүүн нь эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөөгүй, физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжот агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.
Бид 2011 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжиндөө бүрэн шинэчлэл хийн, технологийн дэвшилтэт хэв маяг бүхий хагас автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулж, гадна орчныг эко-үйлдвэрийн жишгийн дагуу бүрэн тохижуулсан. Мөн тус үйлдвэр нь өөрийн гэсэн дотоод хяналтын лабораторитой, уг лаборатори нь хими болон нян судлалын нэгжээс бүрдэх бөгөөд савлагдсан усны дээж бүрээс шинжилгээ авч, савласан усны MNS 5007:2007 стандартыг хангаж буй эсэхийг шинжилгээгээр байнга хянан ажилладаг.
Шинэчлэлт хийснээр үйлдвэрийн хүчин чадал хоногт 20000 литр усыг боловсруулдаг бөгөөд хэрэв жилийн ажлыг хоногийг 260 хоног гэж бодвол 5 200 000 мян.л. ус буюу 5200м.куб. ус боловсруулах хүчин чадалтай.
Манай компанийн Тэрэлж эрдэст усны үйлдвэр нь үндсэн цех, түүхий эд бараа материалын агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах, ажилчидын ариун цэврийн өрөө, сургалт цайны газар гэсэн үндсэн 5 бүрдэл хэсгээс бүрддэг. Нийт талбай нь 709,2 м2, бэлэн бүтээгдэхүүний агуулах нь 252 м2, түүхий эд материалын агуулах нь 120 м2, үүнээс гадны орчны ариун цэвэр болон тохижилтонд анхаарал тавин ажилладаг бөгөөд энэ хүрээнд ажилчидын амарч тухлахад зориулсан сүүдрэвч, спорт талбай, хиймэл нуур, усан оргилуур, иж бүрэн гадна гэрэлтүүлэг, аж ахуйн хашаа, орчны тохижилт бүрэн хийгдсэн.
“Тэрэлж” эрдэст ус нь технологийн тодорхой боловсруулалт хийж озоноор ариутгасан, хүний ундны хэрэгцээнд шууд хэрэглэх зориулалтаар 2 гүний худаг, 6 төрлийн савалгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3 үндсэн шугамтайгаар ажиллаж байна.




















Байгалийн эрдэст усны үйлдвэр

Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн хөвөөнд гүний усны баялаг нөөц агуулсан , цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар байрладаг

“Тэрэлж байгалийн эрдэст усны үйлдвэр” нь Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн хөвөөнд гүний усны баялаг нөөц агуулсан , цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар байрладгаараа онцлогтой. Бид жил ирэх тусам үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа тогтвортой шинэчлэгч байж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхийн жишигт хүрсэн сүүлийн үеийн техник технологитой, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан үндэсний жишиг үйлдвэр болон өргөжөөд байна.
Бидний давуу тал:

  • Жилд нэг ээлжээр 15 сая литр ус савлах хүчин чадалтай, ариутгалын аппарат, бактергүйжүүлэлтийн шат дамжлага бүхий 6 төрлийн савлагааны шугамтай, бүрэн автомат тоног төхөөрөмжтэй.
  • Үйлдвэрийнхээ дэргэд чанарын шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн лабораторийг байгуулж, өдөр бүр усныхаа чанарт хяналт тавин ажилладаг.
  • Үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарган чацаргана, мооль, улиас тарьж зүлэгжүүлсэн бөгөөд гүүр, засмал зам, усан оргилуураас бүрдэх үйлдэрийн эко, эрүүл орчныг бүрдүүлсэн.























ВИДЕО САН

ТЭРЭЛЖ байгалийн эрдэст ус-Байгаль бүтээж бид баталгаажуулав



  • Дусал бүрт хүч Active



  • Дусал бүрт хүч Active



  • Яагаад эрдэст ус чухал вэ?

  • Тэрэлж байгалийн эрдэст ус

  • Завгүй амьдралын байнгын хэрэглээ

  • Эрч хүчтэй амжилтын төлөө хамтдаа

  • Бусдаас өөр Тэрэлж байгалийн эрдэст ус
























МЭДЭЭЛЭЛ

Дэлхийд таашаагдсан амт

Монголд анх удаа “MADE IN ORGANIC MONGOLIA” өргөмжлөлийг ТЭРЭЛЖ АКУА брэндэд олголоо


Байгаль, унаган төрхөө хадгалсан “Органик цэвэр бүтээгдэхүүн”  Монгол брэндийг бий болгон гадаад дотоодын зах зээлд үйлдвэрлэн гаргаж, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын экспорт, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлж байгаад нь БЛҮ ГОЛД ХХК-ний ТЭРЭЛЖ АКУА бүтээгдэхүүнд “Ногоон навч- ногоон зураасан код”, “MADE IN ORGANIC MONGOLIA” шошго хэрэглэх эрхийг монголд анх удаа олголоо.

ТЭРЭЛЖ АКУА брэнд нь  энгийн цэвэр ус биш бөгөөд Монголд эрдэст ус үйлдвэрлэн гаргадаг 2-хон эрдэст усны 1 юм.  Байгалийн найрлагыг шүүж хөндөөгүй ТЭРЭЛЖ АКУА  эрдэст ус нь ходоодны шархлаа, ходоод гэдэснйи архаг өвчин, цусны эргэлтийг сайжруулах, бамбай булчирхай томрох, зүрх судасны өвчин, бөөрний үрэвсэл зэрэг өвчинд тустай тул хэрэглэгчид хэдийнээ танил болсон бөгөөд  түүгээр барахгүй гоо сайханы маск, үс уналтыг эдгээх онцгой шидэт ус юм. 
1.    ШУА-ын геоэкологийн хүрээлэнгийн экологич, судалгааны салбарын  эрхлэгч, усны химич,  доктор Жавзанг ТЭРЭЛЖ АКУА брэндийн талаар
2.    ТЭРЭЛЖ АКУА брэндийг тогтмол 4 сар хэрэглээд үс уналтын асуудлаас хагацаж чадсан нэгэн иргэний туршилтыг ТЭРЭЛЖ АКУА та бүхэнд толилуулж байна.
Иргэн Б: Усыг ам цангаа арилгахын  тулд биш биеэ эрүүлжүүлэхийн тулд  уух хэрэгтэй гэж би боддог.
Би нэгэн хувийн компанид ажилладаг. Ажлын ачаалал ихтэй байдгаас стресст их орж нэг өдөр эмнэлгийн хэлээр бол мэдрэлийн ядаргаанд орж, үс халцарч эхэлсэн. Залуу хүн учир үүндээ маш эмзэглэж санаа зовж олон төрлийн үс ургуулагч хэрэглэж үзсэн ч нэмэр болоогүй. Гэтэл найз маань надад ТЭРЭЛЖ  гэж сайн эрдэст ус байдаг, бүх л өвчин, гоо сайханд хэрэглэдэг болсон гэсэн зөвлөгөөг өгсний дагуу ТЭРЭЛЖ усыг тогтмол хүнсний болон бусад хэрэглээндээ хэрэглэж эхэлсэн. Гайхалтай нь хэрэглээд 1 сар  гаруй болсны дараачаас толгойн халцарсан хэсэгт жижиг үснүүд ургаж эхэлсэн учир итгэл үнэмшил төрж байнга хэрэглэдэг болсон. Ингээд 4 сарын дараа миний үсний халцархай хэсгийн 70%-80% -д үс ургасан. Монголд олон цэвэр ус худалдаалагддаг. Усыг ам цангаа арилгахын  тулд биш биеэ эрүүлжүүлэхийн тулд  уух хэрэгтэй гэж би боддог.
3.    Ундаанд бус ТЭРЭЛЖ АКУА- эрдэст усанд нугасгүй дуртай, үнэнч бяцхан хэрэглэгч С:
ТЭРЭЛЖ АКУА эрдэст усны үнэнч хэрэглэгээг бий болгон үр дүнг мэдэрсэн хэрэглэгчид олон бий. Өдөр бүр утас цохин ТЭРЭЛЖ эрдэст усны захиалга өгдөг олон үнэнч хэрэглэгчдээсээ энэ удаад 2 настай бяцхан үнэнч хэрэглэгчээ онцлон  танилцуулж байна.
Бяцхан С охины ээж:
Бид 2 жилийн өмнө охиноо мэндэлэхэд хүүхдийн тэжээл найруулах усыг сонгосон нь ТЭРЭЛЖ АКУА байсан. Сонгосон шалтгаан нь үй зайгүй сурталчилах олон рекламанд хуурталгүй үнэхээр хамгийн сайныг сонгохыг хүссэн учир нэгэн бяцхан туршилтыг гэрийн нөхцөлд явуулж үзсэн юм. Энэ нь хүйтэн усанд одоогийн худалдаанд байгаа уснуудыг найруулан үзэх туршилт байсан бөгөөд бараг 10 орчим нэр төрлийн уснаас ТЭРЭЛЖ АКУА ус л бөөгнөрөлгүй хамгийн сайн найрагдаж байсан учраас ТЭРЭЛЖ эрдэст усыг сонгосон. Усны сонголт хийж байх тухайн үедээ хэрэглэж байгаа усны ач холбогдол болон эрүүл мэндэд тустай байдлыг мэдээгүй ч 2 жил тасралтгүй хэрэглэсэн болохоор одоо өөр төрлийн ус уухад амт муутай санагддаг болсон. Одоо бол бид ТЭРЭЛЖ –ийн үнэнч хэрэглэгч, эрдэст усны гайхамшгийг бүрэн төгс мэддэг гэр бүл болсон. Монголд одоо 2-хон төрлийн эрдэст ус  үйлдвэрлэдэг компани байдгийн 1 нь эднийх.  Хамгийн хачирхалтай нь бяцхан охин маань ундаанд биш ТЭРЭЛЖ АКУА-д нугасгүй дуртай. Бусад  зүйлийг муухан ярьдаг охин маань ТЭРЭЛЖ-ийгээ УУУУУ /Өөрөө тийм нэр өгчихсөн/ гэж надаас нэхдэг болсон.

ХОЛБОО БАРИХ

75750039
info@bluegold.mn