БОСА ХОЛДИНГ нь Боловсрол суваг телевизийн Маргаашийн хүн нэвтрүүлэгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
“Маргаашийн хүн” нэвтрүүлэгт оролцох зочид нь өнөөгийн Монголын нийгэмд тулгамдсан чухал асуудал болж байгаа сэдвийг хөндөж, тухайн асуудлыг өөрсдийн байр суурь, хандлага зорилготой холбон шийдэл, гарцыг тодорхойлж сонирхролтой хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм. “Маргаашийн хүн” нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр 2011.07.16-ий өдрөөс эхлэн бямба гариг бүрийн 18:30 минутаас /давталттай / Монгол орон даяар цацагдах болно.
Маргаашийн хүн нэвтрүүлэгийн сэдэв
Одоогоор дараах оролцогчид сэдвээ сонгоод байна. Үүнд сэдвийг тойм байдлаар оруулав:
1. АЭХ-ы тэргүүн Ц.Оюунгэрэл - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний эрх чөлөө
2. ХЗДХЯ-ы дэд сайх В.Удвал - 536-ын хувьцаа
3. Монос Группийн гүйцэтгэх захирал Эрдэнэчимэг - Эрүүл мэнд
4. Ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаа - Хүний аюулгүй байдал
5. АЭХ гишүүн Байгальмаа - Гадаадад байгаа Монголчуудын ба гэр бүл
6. Хуульч Туяа - Хүүхэдтэй эхчүүд
7. МАНам Х.Оюунцэцэг - Архидалт
8. НИТХ-ын гишүүн Идэрмаа - Хөрсний бохирдолт
9. Иргэн та баялаг сан – Одонтуяа - Залуусын төлөө За гэж хэлцгээе
10. Ургамалцэцэг - Гэр бүл
11. УИХ-ын гишүүн Батхүү - Хөдөөнөөс хотруу ирж буй нүүдэл
12. Ерөнхий сайдын ажлын албаны Гантөгс - Нийгмийн сэтгэл зүй – стресс
Нийт 2 байгууллага, 40-өөд оролцогчид нэвтрүүлэгт оролцохоор хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд эдгээр оролцогчид маань нийгэмд нэр хүндтэй нөлөө бүхий хүмүүс юм.
Одоо нийт 2 дугаар гараад байна.
1. АЭХ-ы тэргүүн Ц.Оюунгэрэл - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний эрх чөлөө
2. Залуу эмэгтэйчүүд нийгэмлэг - Үтрээний хүүрнэл жүжгийн тухай