“China’s Evain”-ыг хөрөнгийн зах зээлд бүртгэнэ

blog

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дэлхийн цэвэр усны зах зээлд байгалийн эрдэст усны эрэлт, хэрэгцээ улам нэмэгдсээр билээ. Үүний нэг жишээ нь: Төвдөд орших 5100 метрийн гүн дэх усыг савлан худалдаалах тал дээр дэлхийн томоохон гүрнүүд өрсөлдөцгөөж байна. Хятадын олонх компаниуд энэхүү усыг савлан худалдсан бөгөөд заримдаа үүнийг “China’s Evain” гэж нэрлэдэг билээ. “Төвдийн Нианшиг Донгула уулын бэлд 5100 метрийн гүнд орших энэхүү ус нь мөнх цэвдэгийн ус бөгөөд хүний биед хэрэгтэй олон арван эрдэс бодисыг агуулсан байдаг. Энэ нь дэлхийн хамгийн гүнд орших ус бөгөөд хятадын хамгийн алслагдсан бүсэд байрладаг юм” гэж Хонконгийн хөрөнгийн биржийн сайтад мэдээлсэн байна. Үүнийг ашиглах нь Хятадад маш их ашигтай учир Төвдийн алслагдсан бүсийг Хятадтай холбох төмөр замыг барьж эхэлсэн билээ. 2006 онд энэхүү төмөр замыг барьж дуусгасан бөгөөд тээвэрлэлтийн төгс шийдлийг тусгасан байна. Энэхүү төмөр зам нь Төвдөөс Бээжин рүү 7-10 өдрийн дотор тээвэрлэдэг ажээ. Хятад улсын нэг хүн жилд дунджаар 18 литр ус хэрэглэдэг бөгөөд энэ нь өндөр үзүүлэлт юм. Хэрвээ үүнийг савлаад европод худалдаална гэвэл бас л ашигтай. Учир нь баруун европчууд жилд дунджаар 117,5 литр ус хэрэглэдэг билээ. Иймээс Хятадын дотоодын компаниуд гадаадын “Perrier and Evian” компанитай хамтран эрдэст усны компанийг байгуулж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр Хонконгийн хөрөнгийн биржэд байрших ажээ.

2011.06.24
http://www.schcd.mn/- сайтаас авав.