ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд ТЭРЭЛЖ брэнд амжилттай оролцоод ирлээ. 2012 оны 03 сарын 01-нээс 3-ны хооронд Сибэкспоцентрт зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн нь Монгол үндэсний үйлдвэрлэлийг Сибирийн зах зээлд сурталчлах, таниулах зорилготойгоор бүх салбарын бүтээгдэхүүнийг хамарснаараа онцлог болсон. Тэр дундаа ТЭРЭЛЖ брэнд Үндэсний эко үйлдвэрлэл гэдэг утгаараа илүү содон байж сонирхогчдын анхаарлыг татаж чадлаа. Нэмж хэлэхэд Айст Монголиа телевизийн сурвалжлагын баг Монголын үндэсний эко үйлдвэрлэл ТЭРЭЛЖ байгалийн эрдэст усыг ОХУ-ын нийт иргэдэд сурталчлах боломжийг бидэнд олгосон шүү.