Байгаль, унаган төрхөө хадгалсан “Органик цэвэр бүтээгдэхүүн” Монгол брэндийг бий болгон гадаад дотоодын зах зээлд үйлдвэрлэн гаргаж, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын экспорт, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлж байгаад нь БЛҮ ГОЛД ХХК-ний ТЭРЭЛЖ АКУА бүтээгдэхүүнд “Ногоон навч- ногоон зураасан код”, “MADE IN ORGANIC MONGOLIA” шошго хэрэглэх эрхийг монголд анх удаа олголоо.
ТЭРЭЛЖ АКУА брэнд нь энгийн цэвэр ус биш бөгөөд Монголд эрдэст ус үйлдвэрлэн гаргадаг 2-хон эрдэст усны 1 юм. Байгалийн найрлагыг шүүж хөндөөгүй ТЭРЭЛЖ АКУА эрдэст ус нь ходоодны шархлаа, ходоод гэдэснйи архаг өвчин, цусны эргэлтийг сайжруулах, бамбай булчирхай томрох, зүрх судасны өвчин, бөөрний үрэвсэл зэрэг өвчинд тустай тул хэрэглэгчид хэдийнээ танил болсон бөгөөд түүгээр барахгүй гоо сайханы маск, үс уналтыг эдгээх онцгой шидэт ус юм.
1. ШУА-ын геоэкологийн хүрээлэнгийн экологич, судалгааны салбарын эрхлэгч, усны химич, доктор Жавзанг ТЭРЭЛЖ АКУА брэндийн талаар
2. ТЭРЭЛЖ АКУА брэндийг тогтмол 4 сар хэрэглээд үс уналтын асуудлаас хагацаж чадсан нэгэн иргэний туршилтыг ТЭРЭЛЖ АКУА та бүхэнд толилуулж байна.
Иргэн Б: Усыг ам цангаа арилгахын тулд биш биеэ эрүүлжүүлэхийн тулд уух хэрэгтэй гэж би боддог.
Би нэгэн хувийн компанид ажилладаг. Ажлын ачаалал ихтэй байдгаас стресст их орж нэг өдөр эмнэлгийн хэлээр бол мэдрэлийн ядаргаанд орж, үс халцарч эхэлсэн. Залуу хүн учир үүндээ маш эмзэглэж санаа зовж олон төрлийн үс ургуулагч хэрэглэж үзсэн ч нэмэр болоогүй. Гэтэл найз маань надад ТЭРЭЛЖ гэж сайн эрдэст ус байдаг, бүх л өвчин, гоо сайханд хэрэглэдэг болсон гэсэн зөвлөгөөг өгсний дагуу ТЭРЭЛЖ усыг тогтмол хүнсний болон бусад хэрэглээндээ хэрэглэж эхэлсэн. Гайхалтай нь хэрэглээд 1 сар гаруй болсны дараачаас толгойн халцарсан хэсэгт жижиг үснүүд ургаж эхэлсэн учир итгэл үнэмшил төрж байнга хэрэглэдэг болсон. Ингээд 4 сарын дараа миний үсний халцархай хэсгийн 70%-80% -д үс ургасан. Монголд олон цэвэр ус худалдаалагддаг. Усыг ам цангаа арилгахын тулд биш биеэ эрүүлжүүлэхийн тулд уух хэрэгтэй гэж би боддог.
3. Ундаанд бус ТЭРЭЛЖ АКУА- эрдэст усанд нугасгүй дуртай, үнэнч бяцхан хэрэглэгч С:
ТЭРЭЛЖ АКУА эрдэст усны үнэнч хэрэглэгээг бий болгон үр дүнг мэдэрсэн хэрэглэгчид олон бий. Өдөр бүр утас цохин ТЭРЭЛЖ эрдэст усны захиалга өгдөг олон үнэнч хэрэглэгчдээсээ энэ удаад 2 настай бяцхан үнэнч хэрэглэгчээ онцлон танилцуулж байна.
Бяцхан С охины ээж:
Бид 2 жилийн өмнө охиноо мэндэлэхэд хүүхдийн тэжээл найруулах усыг сонгосон нь ТЭРЭЛЖ АКУА байсан. Сонгосон шалтгаан нь үй зайгүй сурталчилах олон рекламанд хуурталгүй үнэхээр хамгийн сайныг сонгохыг хүссэн учир нэгэн бяцхан туршилтыг гэрийн нөхцөлд явуулж үзсэн юм. Энэ нь хүйтэн усанд одоогийн худалдаанд байгаа уснуудыг найруулан үзэх туршилт байсан бөгөөд бараг 10 орчим нэр төрлийн уснаас ТЭРЭЛЖ АКУА ус л бөөгнөрөлгүй хамгийн сайн найрагдаж байсан учраас ТЭРЭЛЖ эрдэст усыг сонгосон. Усны сонголт хийж байх тухайн үедээ хэрэглэж байгаа усны ач холбогдол болон эрүүл мэндэд тустай байдлыг мэдээгүй ч 2 жил тасралтгүй хэрэглэсэн болохоор одоо өөр төрлийн ус уухад амт муутай санагддаг болсон. Одоо бол бид ТЭРЭЛЖ –ийн үнэнч хэрэглэгч, эрдэст усны гайхамшгийг бүрэн төгс мэддэг гэр бүл болсон. Монголд одоо 2-хон төрлийн эрдэст ус үйлдвэрлэдэг компани байдгийн 1 нь эднийх. Хамгийн хачирхалтай нь бяцхан охин маань ундаанд биш ТЭРЭЛЖ АКУА-д нугасгүй дуртай. Бусад зүйлийг муухан ярьдаг охин маань ТЭРЭЛЖ-ийгээ УУУУУ /Өөрөө тийм нэр өгчихсөн/ гэж надаас нэхдэг болсон.